Архангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн 2018 оны аймгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-06 15:30:30
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын чөлөөт бөхийн холбоо Архангай аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран Архангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн 2018 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 17 байгууллагын 300 гаруй тамирчин оролцсоноос багийн дүнгээр П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Спортын сургуулийн баг тамирчид 1-р байр, н.Батбаатар дасгалжуулагчтай Тариат сум сургуулийн баг тамирчид 2-р байр, н.Батзориг дасгалжуулагчтай Өлзийт сумын сургуулийн баг 3-р байранд тус тус  оржээ.
Энэ жилийн тэмцээнийг зургаан олон улсын шүүгч, дөрвөн улсын шүүгч шүүж, олон улсын стандартад нийцсэн дэвжээн дээр зохион байгуулснаараа онцлог болсон юм.  

“Архангай аймгийн хувьд хүчит бөхчүүдээрээ алдартай. Монгол бөхийн өнгө төрхийг тодорхойлогч Архангайн бөхчүүдийнхээ залгамж халаа болсон залуу тамирчдыг эртнээс бэлдэх, бэлтгэл сургуулилтыг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүрэн хангаж, дэмжин ажиллана” гэдгийг аймгийн удирдлагууд тэмцээний нээлтийн үеэр хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ