Өвс хадлангаа ахиухан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 14:15:37

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар хадлангийн 70 салаанд 500 гаруй хүн, 300-гаад машин техник ажиллаж 19.7 мянган тн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос  долоон мянган тонноор илүү байна.

Харин ургац хураалтын мэдээнээс харахад 823.0 тн төмс, хүнсний ногоо, 1.6 мянган тн үр тариа, 1155.7 тн тэжээлийн болон техникийн ургамал, 143 тн гар тэжээл, 2.1 мянган тн хужир, шүү бэлтгэж нөөцөлсөн  нь өмнөх оныхоос төмс, хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамал, гар тэжээл 16,7-41.7 хувиар буурсан гүйцэтгэлтэй байна.

Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Холбоотой мэдээ