Орхон аймагт ус, дулаан түгээх найман төв барих шаардлагатай гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 22:00:24

"Эрдэнэт” Дулааны цахилгааны станцын өргөтгөлийн насос ажиллахгүйгээс болж 11, 6 дугаар хороолол болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв зэрэг хэд, хэдэн хэсгийн халаалт муу байна.

Хүйтний эрч чангарч буй эл үед оршин суугчид халаалт муу байна гэсэн гомдлыг “Эрдэнэт Ус” Дулаан түгээх сүлжээ компанид тавьсан байна. Харин тэд хариулахдаа, “”Эрдэнэт” Дулааны цахилгаан станцаас очих даралт дөрвөөс дээш атмосфер байх ёстой атал 11 болон 6 дугаар хороололд ердөө 2.8 атмосфер “ гэлээ.  Энэ нь Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн насос ажиллахгүйтэй  холбоотой гэнэ. Уг нь эл насосыг өнгөрсөн онд барьсан байна. Үүнээс гадна Орхон аймгийн айл өрхийг дулаанаар хангалттай хангахын тулд ЦТП-г нэмэх шаардлагатай ажээ. “Эрдэнэт Ус” компанийн хийсэн судалгаагаар эхний ээлжинд найман ЦТП буюу ус, дулаан дамжуулах төв барих хэрэгтэй гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ