Томуу, томуу төст өвчний дэгдэлт 1,4 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-31 13:43:39
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 7,1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх долоо хоногоос 1,4 хувиар буурсан байна.
Мөрөн сумын хэмжээнд томуу, томуу төст өвчин 4,8 хувьтай байгаа бол Ханх, Улаан-Уул, Түнэл, Чандмань-Өндөр зэрэг 9 суманд нийт үзлэгийн 15-аас дээш хувийг эзэлж байна. Энэ нь дээрх сумд хүйтний бүс нутаг учраас дэгдэлт буурахгүй байгаа гэнэ.
"Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сургуулийн цэцэрлэгийн ирц 80 орчим хувьтай байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн байгууллагуудад тодорхой зөвлөмж чиглэлийг өгч ажилласны үр дүнд дэгдэлт буурч байна" гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлагч Д.Өлзийсайхан мэдээллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ