“Хүн бүрт боломж олддог” сарын аян явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:31:51

Говь-Алтай аймгийн тухайд өршөөлийн хуулиар хорих ангиас суллагдсан 27, захиргааны хяналтаас чөлөөлөгдсөн 78 иргэн байгаа гэнэ. Эдгээр иргэдийг нийгэмшүүлэх зорилготой “Хүн бүрт боломж олддог” сарын аян аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн байгууллагаас хамтран аяны хугацаанд өршөөгдсөн иргэдийг хаягжуулах, бүртгэлжүүлэх, амьжиргааны түвшинг тогтоож цаашид авч хэрэгжүүлэх ажлаа шийдвэрлэж байгаа ажээ. Хөдөлмөрийн хэлтсээс 20 иргэнийг нийтийг хамрсан ажилд оролцуулж 3 өдөр 72 000 төгрөгний цалин олгох гэнэ.

Мөн тэдэнд Нийтийн ахуйн үйлчилгээний салбаруудаар үйлчлүүлэх эрхийн бичиг олгохын зэрэгцээ, аймгийн МСҮТ-тэй хамтран барилгын цахилгаанчин, авто кузов засварчны мэргэжлээр сургах ажээ. Мөн иргэн Ж.Алтансүхийг “Гэрэлт өргөө”, Ц.Эрдэнэбаярыг “Айргийн хад” ХХК-уудад ажлын байртай болгоод байна.

Говь-Алтай аймг Ш.Цоодол

Холбоотой мэдээ