Маргаашнаас хүйтний эрч бага зэрэг суларна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-01-29 11:58:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 хэм байна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, хоёрдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30, 31-нд зарим газраар,  хоёрдугаар сарын 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 30-нд Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 
Холбоотой мэдээ