Ирэх долоо хоногт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-27 11:41:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодоор ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарлаа.

Тодруулбал, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай, "Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолыг хэлэлцэхээр товлосон байна.

Тэдгээр хууль тогтоолыг хэлэлцэхийн өмнө даваа гарагт УИХ дахь намуудын бүлэг хуралдаж, дээрх асуудлууд дээр байр сууриа нэгтгэх юм. Үүний дараа байнгын хороо болон чуулганы хуралдаанаар товын дагуу хуулиудыг авч хэлэлцэнэ.
Б.Туул
Холбоотой мэдээ