Курдын зэвсэгт отрядууд Туркийн цэргийн эсрэг ажиллагаа явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-24 14:25:59
МОСКВА. /ТАСС/. Курдын зэвсэгт отрядууд Сирийн Африн хот орчимд Туркийн цэргүүд болон “Сирийн чөлөөт арми” бүлэглэлийн хөлсний этгээдүүдэд хариу цохилт өгсөн тухай “Ардчилсан Сирийн хүчин” эвсэл мэдээлснийг “ТАСС” агентлаг уламжлав. 
 
Дээрх эвслийн мэдээлснээр, тулалдааны үеэр Туркийн 24 цэрэг болон хөлсний этгээд амь үрэгдсэн байна. Сирийн Ражу тойрогт байрлах Курдо суурингийн дэргэд Туркийн цэргийн машинт эргүүлийн эсрэг “Ардчилсан Сирийн хүчин”-ний зэвсэгт бүлэг тусгай ажиллагаа явуулж, цэргийн 2 жийп машиныг устгаж, 6 цэргийг хөнөөжээ.
 
Сирийн Африн хотод ойролцоогоор хагас сая хүн оршин суудаг. Сирид долоон жил үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн өнөөг хүртэл энэ бүс нутгийг хөнддөггүй байсан юм. Дайн байлдаан өрнөж байсан хөрш зэргэлдээ нутгаас олон дүрвэгч тус бүс нутаг руу шилжин ирж байжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ