“Хуулиа мөрдье-21” аян нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өсвөр үе, залуучуудын хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах зорилгоор "Хуулиа мөрдье -21" аяныг хууль хяналтын байгууллагуудтай хамтран нэг сарын хугацаанд өрнүүлэхээр нээлтээ хийлээ.
Аяны нээлтэнд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, компани, цахим тоглоомын газар, хамтран хэрэгжүүлж буй агентлаг, байгууллагын нийт 200 гаруй ажилтан, албан хаагчид оролцжээ. Тус арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагуудаас хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, аймгийн хэмжээний гэмт хэргийн өнөөгийн нөхцөл, архины хор хөнөөлийн талаар мэдээллийг иргэдэд танилцууллаа. Мөн холбогдох мэдээллийг урлагаар дамжуулан иргэдэд хүргэх, сэдэлжүүлэх зорилгоор аймгийн Хөгжимт драммын театрын уран бүтээлчид "Архи гэр бүлийн амьдралд" жүжигчилсэн, зохиомжит тоглолтын иргэдэд хүргэж, аймгийн хэмжээнд хуулиа мөрдөн ажиллахыг уриалсан юм.

Б.Гантуяа