Америкчуудад болгоомжтой байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-20 13:01:33

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооны /ХТМТ/ тэргүүн Жеймс Коми Парисын халдлагын дараа ар болгоомжтой байхыг уриаллаа.

“Анхаарал болгоомжтой байцгаагаарай” гэж тэрбээр Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Тэрбээр мөн “америкчууд хэвийн амьдралаа амьдрах ёстой” гэж нэмж хэлсэн байна. Одоогийн байдлаар АНУ-д шууд аюул занал учирч буйг ХТМТ олж, харахгүй байгааг Коми удаа дараа давтан хэлжээ.

Францын нийслэл Парис хотод энэ сарын 13-нд цуврал халдлага үйлдсэний улмаас129 хүн амиа алдсан билээ. Уг халдлагын хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ