Ардын хүүхдийг өмөөрөх нь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улс төр, эдийн засаг, эрх зүйн харилцаа өөрчлөгдөж байгаа өнөө үед Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг шинэ шатанд гаргах, өөрчлөн шинэчлэх талаар ихээхэн анхаарал тавьж асар их хөрөнгө мөнгө зарж байгаа боловч сургалтын чанар бахь байдгаараа... Аймгийн хэмжээнд цөм хөтөлбөр, сурах бичгийн түвшинд боловсруулсан шалгуураар сурагчдын сурлагын байдлыг судлахад 60-80 хувь нь “F” буюу хангалтгүй үнэлгээтэй байна. Гэтэл сурагчдын сургууль төгсөх гэрчилгээний дүнг нь судалж үзэхэд 60-80 хувь нь А, В үнэлгээтэй болчихсон байх юм. Сураг сонсвол сурагчдын бодит үнэлгээг 40-50 хувиар ахиулж гаргадаг гэнэ.
Манай аймаг ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд араасаа эхний аравт явж байна. Хүүхдийн ёс зүй, хүмүүжил доройтсоор байгаад иргэд болон зарим ахмад багш нар сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байна.
Энэ байдал юунаас болов? гэдгийг тайлбарлахыг оролдъё.
1. ЕБС-ийн үйл ажиллагаанд аргалах, нүд хуурах үзэгдэл газар авч хяналт үнэлгээний тогтолцоо алдагдсан. Бодит байдлыг нуух зорилгоор “Дүнгийн нууцлал” гэдгээр далимдуулан багш бүрийг хувийн журналтай болгосноор анги удирдсан багш, эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын байдал, ирц, оролцоотой танилцахад бэрхшээлтэй болсон. Яам, хүрээлэнгээс эхлээд үнэлгээний төв, орон нутгийн удирдах байгууллагууд сургалтын байдалд үнэлгээ хийхээ больсон учраас аль сургууль, аль багш нь сайн муу байгааг мэдэхгүй болжээ. Зөвхөн олимпиад, уралдаан тэмцээнд бэлддэг бус нийт хүүхдийг амжилттай сургадаг багш нараа олж дэмжмээр байгаа талаар олон багш, эцэг эхчүүд ярьж байна. Багшийн ажлын үнэлгээний шалгуур ч оновчтой бус байгаа нь үнэн юм.
2. Хамгийн гол нэгэн шалтгаан бол ЕБС-ийн шинэчлэл хичээлүүд (өнөөгийн хэллэгээр судлагдахууны) агуулгын түвшинд “Олигтой” хийгдээгүйг учир мэдэх ахмад багш нар хэлж байна. Тухайлбал, ЕБС-ийн сургалтын хөтөлбөр болон сурах бичгийг олон удаа шинэчилж, юм юмны тухай их хэмжээний материалыг хоорондын уялдаа холбоо муутайгаар судлахаар оруулж, ердийн ба сонгох агуулгын сурах бичиг нь хамт зохиогдсон, онцлох шаардлагагүй олон хичээлүүд, бүлэг сэдвүүд нэмж орох болсон зэрэг нь сурагчдыг хэт их ачааллаар дарж, багш нарт ч бэрхшээл учруулж байгаа юм. Хөтөлбөр, сурах бичгийг зохиоход голдуу их дээд сургуулийн багш нар оролцож элдэв сэдэв нэмж агуулга, арга зүйг нь өөрсдийн түвшинд боловсруулан, энэ агуулгаар л элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар ирнэ шүү? гэж зааварчлах болсноор багш нар ч бүгдийг нь зааж сургахыг оролдоно. Гэвч хүүхдүүд бүрэн эзэмшиж чадахгүй учир сүүлдээ уйдаж залхан идэвхгүй сонсогч болон хувирч байна.
3. ЕБС-ийн сургалтын тогтолцоо үндсэндээ Монгол шинж төрх, уламжлалаа алдаж, гаднаас импортлох хандлагатай болсон. Дунд сургуулийн хэт нүсэр агуулгыг барууны орнуудад дэлгэрсэн шавь төвт сургалт, шинжлэн судлах арга барилаар эзэмшүүлэн, тестийн үнэлгээгээр үр дүнг нь үнэлэх гэсэн оролдлогын сөрөг үр дагавар буй болов. “Ажлын схем”, “Суралцахуйн удирдамж”, “Багшийн зөвлөмж” нэртэй сайтар боловсрогдоогүй, хагас дутуу, буруу зөрүү орчуулсан зөвлөмжийг баримтлан хичээлээ заахыг багш нарт тулгах болов. Утга учир муухан туршилтыг удаа дараалан явуулж, үр дүн нь 10, 20 жилийн дараа гарна гэж сурталдан боловсролыг “даяаршуулсаар”... Харин энэ туршилтад хөрөнгөлөг дээдсийн хүүхдүүд бараг хамрагддаггүй бөгөөд тэд орчин нөхцөл, багш сайтай гадаад дотоодын сургуульд өндөр төлбөртэйгээр тусгай хөтөлбөрөөр хичээллэнэ.
4. Боловсролын чанарт муу нөлөө үзүүлж байгаа өөр нэг хүчин зүйл нь нийгэмд буй болсон сөрөг үзэгдэл, эцэг эх, багш нарын ёс зүй муу байгаа явдал. Зарим жишээ баримтыг дурдъя.
- Иргэд, эцэг эхчүүд хүүхдийн орчинд үлгэртэй байж чадахгүй, хүүхдэд хэлэх хэлэхгүй үг, үзүүлэх үзүүлэхгүй зүйл байдгийг умартсаар. Тэр ч байтугай УИХ-ын гишүүд, төрийн түшээд ч “Би харж байна”, “пиардаж байна”, “попорч байна”, “бөлдөгдөж байна” гэх мэт этгээд үгээр ярьцгааж янз бүрийн буруу үйлдэл үзүүлэх юм. ТВ-9 телевизийн комментийн хоёр залуу иргэдийн бичсэн санал, асуултыг хагас дутуу, гүжирдэн уншиж, бас өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарлан буруу зөрүү хариулт өгч, заримдаа улс төржүүлж байхад Монголын радиогийн нэвтрүүлэгч “эрэгтэй тугал”, “эмэгтэй тугал” гэх мэтээр ярих юм.
Сүүлийн үеийн зарим кино, телевизийн нэвтрүүлгээр зодоон, аллага таллага, хүчирхийлэл, мансуурал, архи тамхийг төдийгүй хүний муу үйлийг ихээхэн сурталчилж байна. Хүүхэд энэ бүхнийг дуурайж сурч, хүмүүжинэ. Заримыг нь туршиж үзнэ. Тэгээд хэрэг зөрчилд орж эхлэх үүд нээгдэж буйг хэн хүнгүй л мэдэж байгаа байх.
Сүүлийн үед багш нар хичээл хаяж эцэг эх, сурагчдын дургүйцлийг хүргэн, хүүхдийн сурах эрхийг зөрчив. Багш нарын цалин хөлс бага байгаа нь үнэн боловч эсэргүүцлээ илэрхийлэх аргаа олоогүй бололтой. Нэг өдрийн ажил хаялтад аймгийн хэмжээнд л гэхэд хэдэн зуун хүн-цагийн ажил, хэдэн мянган хүүхэд-цагийн хичээл тасарч байгаа шүү дээ.
5. Төсөв, хөрөнгө оруулалтын талаар ч бодмоор, өөрчилмөөр зүйл их байна. Сургууль, цэцэрлэгийн хэмнэсэн төсвийг нь хураан авдаг, дутсан төсвийг нь нөхөн өгдөг тогтолцоо үйлчилсээр байна. Төрөөс олгож буй асар их төсвийг хэмнэн хичээл практикийн зардал, багшийн үр дүнгийн урамшууллыг нэмэгдүүлэх боломжийг ашиглахгүй байгаа нь сурагчдын сурлагын чанарт бас л нөлөөлнө. “Хүүхэд бүрийг хөгжүүлж байна” гэхийн оронд их үлгэрч Андерсений нүцгэн хааны тухай үлгэрийг ямагт санаж, алдаа дутагдлаа айхгүй, нуухгүйгээр ярилцаж, өргөн хэлэлцүүлэг явуулан улсын хэмжээнд биш юмаа гэхэд аймагтаа хэрэгжих тодорхой бодлого, шийдэл гарган ажиллаасай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг өвөрлөн, ардын хүүхдийг өмөөрч энэхүү нийтлэлийг тэрлэв.
“Одоо яах вэ” гэдгийг өргөн олноороо хэлэлцэх шаардалагатай болжээ. Гарц ямагт байдаг.

Б.Гэрэлт-Од