Арваннэгдүгээр сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2015-11-20 09:02:12

09:00. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

09:00. “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” болон “Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” төслүүдийн нээлтийн үйл ажиллаглагаа “Пума Империал”зочид буудалд болно.

10:00. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болж, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай, НИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай /Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай/, /Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

10:00. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг танилцуулах уулзалт ярилцага Стратеги судлагааны хурлын танхимд болно.

10:00. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг хамтран Шуурхай албаны машин зорчих боломжийг хязгаарласан орц, гарцыг чөлөөлөх ажил хэд хэдэн байршилд болно. 

10:00. Нярайн эндэгдлийг бууруулах зорилготой шинэ кабинетын нээлт  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд болно.

10:30. Хувийн орон сууцны конторууд иргэдийн байрны төлбөр дээр их хэмжээний төлбөр нэмж авдаг байсныг тогтоосон талаар ШӨХТГ-ын хурлын зааланд хэвлэлийн бага хуралтай.

11:00. Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарт үйлдвэрлэв 2015” үзэсгэлэн худалдааны нээлт “Мишээл экспо” төвд болно.

11:00. "Хариуцлага, хяналт, хэрэгжилт" хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхим болно. 

11:00. Дэлхийн чанарын өдөр (SWEET DREAMS), Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарчилал Хэмжил Зүйн Газар, МҮХАҮТ  хамтран "Үндэсний чанарын шагнал"-ыг анх удаа олгох гэж байгаа талаарх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-д болно.

12:00. Дэлхийн дахинд 11 дүгээр сарын 16-22 хооронд тэмдэглэж буй Антибиотикийн талаарх мэдлэг, хандлага дадлыг сайжруулах долоо хоногийн хүрээнд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн байранд болно.

12:00. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлт болно. Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор бага ангийн 22 бүлгийн 800 гаруй хүүхдийн суудлын тоо нэмэгдэж байгаа юм.

12:00. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Стратеги судлагааны хурлын танхимд хүрээлэнгийн зарлалаа.

14:00. Хяналтын хуудасны ач холбогдлыг сурталчлан, дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, хууль дүрмээ баримтлан ажиллаж байгаа нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах үйл ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд болно. 

Холбоотой мэдээ