Төвийн бүсийн эрчим хүчний систем 1,025 МВт хүрч ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан салбарын шуурхай зөвлөгөөн хуралдлаа.
Хуралдааны эхэнд Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулсан. Харин сүүлийн үед үүсээд байгаа түлш, шатахууны асуудлыг хөндөж 3-4 хоногийн нөөцтэй байгааг анхааралдаа авч ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга харьяа газруудад үүрэг болгов.
Төвийн бүсийн эрчим хүчний систем өнгөрөгч долоо хоногт 1,025 МВт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Олон жилийн дунджаар авч үзвэл цаашид энэ ачаалал буурах магадлалтайг Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөх төслийг БНСУ-ын “Экспорт импорт” банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон.
Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг БНСУ-ын “КDHEC” компани боловсруулж байгаа аж. ТЭЗҮ энэ оны 6 дугаар сард бэлэн болох юм байна.
“КDHEC” компанийн мэргэжилтнүүд энэ сарын 15-25-ны өдөр 10 аймагт томилолтоор ажиллахаар төлөвлөсөнтэй холбогдуулан дэмжлэг үзүүлж, ажлыг шуурхай болгох зорилгоор салбарын яам болон харъяа байгууллагын дулаан хангамжийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн гурван багийг ажиллуулахаар болжээ.

Б.Заяа