Томуу, томуу төст өвчнөөр ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-10 17:17:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүүхдийн тасаг 33 ортой ч өнөөдрийн байдлаар 50 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүйтний улирал эхэлсэн учраас вирусын гаралтай томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байгааг хүүхдийн эмч нар хэлж байна.

Томуу, томуу төст өвчнөөр ихэвчлэн 0-4 хүртэлх насныхан өвчилж байгаа ба нийт өвчлөгсдийн 80 гаруй хувийг эзэлж байгаа ажээ.
Шинэ он гарсаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар үйлчлүүлэх иргэдийн ачаалал ч нэмэгдэж, амбулаториор үзүүлсэн нийт иргэдийн 16 орчим хувь нь томуу, томуу төст өвчний улмаас ханджээ.
Дашрамд дуулгахад аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхлээд байгаа юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ