Францад жагсахыг зөвшөөрсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-19 13:09:04

ПАРИС. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын 21 дүгээр бага хурлыг дэмжих зорилгоор жагсаал цуглаан болон ард түмний жагсаалыг зохион байгуулахыг Францын эрх баригчид хоригложээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдээлсэн байна. Тэрбээр уг бага хурлыг даргалан явуулах аж.

“Парист энэ сарын 13-нд үйлдсэн халдлагын дараа улс оронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын 29-нд болон 12 дугаар сарын 12-нд товлосон жагсаал цуглааныг зохион байгуулахыг зөвшөөрөхгүй байх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна” гэж Францын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн мэдэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын "COP-21" бага хурал Парис хотод энэ сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний хооронд болно. Түүнд дэлхийн өнцөг булан бүрээс төр, засгийн 80 гаруй тэргүүн нар оролцох ёстой. Форумын төгсгөлд уур амьсгалын тогтолцоонд үзүүлж буй ачааллыг бууруулахад олон улсын хүчин чармайлтыг нэгтгэх боломж олгох шинэ гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Уг гэрээ нь 2020 оноос эхлэн Коитогийн протоколыг орлох юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ