Булган аймагт дурангаар мэс засал хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-07 15:40:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа дурангийн мэс заслын хагалгааг амжилттай хийж эхэллээ. Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч, доктор О.Ганбат ахлагчтай багтай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар хамтран дурангийн мэс засал хийжээ.
-Аймагтаа дурангаар мэс заслын есөн хагалгааг амжилттай хийлээ. Хагалгааны дараа хүндрэл байхгүй учраас өвчтөнүүд эмнэлэгт нэг хоноод эрүүл саруул болж эмнэлгээс гарч байна. Цээж, хэвлийн хөндий, түрүү булчирхайн дурангийн хагалгааны чиглэлээр мэргэшиж байгаагийн хувьд цаашид орон нутагт дурангаар хийх боломжтай мэс засал хагалгааны төрлийг олшруулах бодолтой байна гэж аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч М.Рэнцэнбалжир ярилаа.
Тус эмнэлэгт дурангаар мэс засал хийдэг болсноор иргэд Улаанбаатар, Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг зорвж, зардал гаргах явдал багасах боломжтой болжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ