Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-05 08:17:52
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
 
2018 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий Хүрэн бэлчир орчмоор 30-35 хэм, Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
Холбоотой мэдээ