1000 м үерийн далан, 3.5 км дулаан, цэвэр усны шугам шинээр тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-04 12:50:00
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Усны эх үүсвэрийг хамгаалах, үерийн далан байгуулах, инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж буй “Ус” дэд хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт өнгөрсөн онд 1000 м үерийн далан, суваг, 3.5 км дулаан, цэвэр усны шугам шинээр тавьжээ.
Тухайлбал, Цагаанчулуут багт ус дулаан дамжуулах төв,  Баянбулаг багт 284 м цэвэр усны шугам, Уртбулаг багт 542 м цэвэр ус, 178 м бохир усны шугам тавьсанаар гэр хорооллын айл өрхүүд төвийн дулаанд холбогдох, усан халаагуур ашиглах, хөрс, агаарын бохирдол буурах боломжтой юм. Тус аймагт гэр хорооллын 17000 өрх, айл байдаг юм. Үүний 50-иас дээш хувь нь байшинд амьдардаг тул гудамж бүрт нь инженерийн шугам сүлжээг ойртуулах ажлыг дээрх дэд хөтөлбөрийн хүрээнд эхлүүлээд байна.
Мөн аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн далан байгуулах нэн шаардлагатай тул өнгөрсөн онд Даваат, Шанд багт 320 м, Говил багт 682 м үерийн хамгаалалтын далан сувгийг шинээр барьж орон нутгийн төсвөөс 532 сая төгрөг зарцуулжээ. Энэ онд үерийн далан, сувгийг нэмж барихаар төлөвлөж байгаа гэнэ.  
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ