2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-04 11:58:13
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлалаа.
Орон нутгаас хүний хөгжлийг шийдвэрлэх асуудлыг тэргүүн зорилт болгон дэвшүүлж жилийн ажлын хүрээнд боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр томоохон ажлыг тодорхой хөтөлбөрт суурилж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, боловсролын чиглэлээр “Маргаашийн нар багшийн гар дээр мандана”, “Хөрш орноосоо суралцъя”, “Эрүүл аж төрөх ёс”, “Эх хэл бичиг-бидний өв соёл” хөтөлбөрийг боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулсан байна.
Мөн эрүүл мэндийн чиглэлээр “Элэг бүтэн Дорноговь”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” хөтөлбөрийг батлуулсан бөгөөд энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Харин иргэдийг ажлын байраар хангах зорилтын хүрээнд “Орлоготой залуу”, “Оюутны ажлын байр”, “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” зэрэг хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ