Билл Клинтоны гэрт гал гарчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-04 09:52:59
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нарын Нью-Йорк муж улсын Уэстчестерсийн Чаппакуа хотхон дахь гэрт нь гал гарсан талаар ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Эн-Би-Си” телевизийн сувгийн мэдээлснээр, орон нутгийн цагаар лхагва гарагийн буюу өчигдрийн 15:00 цагт тэдний гэрт гал гарчээ. Галын улмаас хүн түлэгдэж гэмтсэн гэсэн мэдээлэл байхгүй байна. Галын шалтгааныг тогтоохооор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. 
 
Б.Клинтон болон Х.Клинтон нар тус харшийг 1999 онд 1,7 сая ам.доллароор худалдан авч байжээ. Таван унтлагын өрөөтэй энэхүү харш нь 1889 онд баригдсан аж. 

Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ