ОХУ терроризмтой тэмцэх саналаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-19 10:31:20

НҮБ. /TASS/. НҮБ-ын Аюулгүй Зөвлөл /АЗ/ хаалттай хуралдах гэж байгаа бөгөөд энэ хурлын үеэр ОХУ терроризмтой тэмцэх өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулах төлөвтэй байна.

“ОХУ терроризмтой тэмцэх саналаа танилцуулах гэж байгаа” гэж НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгчийн орлогч Питер Уилсон сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. Түүний хэлснээр, Оросын төлөөлөгчид есдүгээр сарын сүүлээр санал болгосон "шинэчилсэн тогтоолын төслийг" танилцуулна гэж тэрбээр үзэж байгаа аж.

Уг баримт бичигт терроризмтой тэмцэх өргөн бүрэлдэхүүнтэй эвсэл байгуулж, нутаг дэвсгэрт нь цэргийн ажиллагаа явуулж буй орнуудтай үйл ажиллагаагаа нэгтгэхийг уриалжээ. Энэ тогтоолын төслийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн биш байгаа зарим орон дэмжээгүй байна.

Их Британи энэ сард НҮБ-ын АЗ-ийг даргалж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ