Дүрвэгчдийн эрхийг хүндэтгэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-19 10:15:45

НЬЮ-ЙОРК. /АА/. Парисын халдлагаас улбаалан, дүрвэгчдэд хүний ёсоор хандахыг Европын орнуудад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалав.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай Бан Ги Мүн утсаар ярих үедээ, баасан гарагийн террорист халдлагыг буруушааж, амиа алдсан 129 хүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн тухай НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюаррик хэлсэн байна.

“Хэт давруу үзэл, терроризмоос зугтаж буй шилжин суурьшигч, дүрвэгчдийн эрхийг Франц болон Европт хүндэтгэж, тэдэнд урьдын адил хандах нь чухлыг Бан Ги Мүн онцлон тэмдэглэсэн" гэж Дюаррик хэлэв.

Газар дундын тэнгисээр дамжин аюултай аялал хийж, 819 мянга гаруй дүрвэгч энэ жил Европт очсон бөгөөд эх газарт хүрэх явцдаа 3400 гаруй хүн сураггүй алга болсон буюу живсэн тухай тоо баримтыг НҮБ-аас гаргасан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ