Баярын өдрүүдэд 10 хүүхэд мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-02 14:33:40
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төрөх эмнэлэгт шинэ жилийн баярын өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр хоёр охин шинээр мэндэлжээ. Харин 12 дугаар сарын 28-наас 01 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд нийт 10 хүүхэд мэндэлсэн байна.

“Амралтын өдрүүд болон, шинэ жилийн баярын өдөр төрсөн эх хүүхдүүдийн бие сайн байгаа. Ямар нэгэн хүндрэлгүй, бүгд хэвийн төрөлт байсан.” гэдгийг төрөх эмнэлгийн ахлах бага эмч Э.Дөлгөөн хэллээ.

2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогын урьдчилсан дүнгээр Сүхбаатар аймгийн хүн ам 61,3 мянгад хүрээд байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ