Замын арчилгаанд 2 тонн давс нөөцөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 08:37:31

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хэмжээнд зам арчилгаанд зориулан 5 тонн давсыг нөөцөлдөг бол энэ жил 2 тонн давсыг нөөцөлж зам засвар арчлалтын бэлтгэлийг 80 хувьтай хангажээ.

Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төв Эрдэнэт хотын Хот тохижилт үйлчилгээний төвтэй хамтран ажилладаг бөгөөд 500 тонн зам цэвэрлэх бодисыг авахаар төлөвлөж байна. Мөн өнгөрсөн жил цас бага орсон тул нөөцөлсөн давс байгаа ба замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж албан байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ойр орчмын 50 метр цасыг тогтмол цэвэрлэх үүрэг өгчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ