Энэтхэг иргэний агаарын тээвэрт ашиглах онгоц үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-26 17:45:32
ШИНЭ ДЕЛИ./ТАСС/. Энэтхэгийн төрийн өмчийн Hindustan Aeronautics Limited (HAL) корпорацийн үйлдвэрлэсэн Dornier Do 228 нисэх онгоцыг иргэний агаарын тээвэрт ашиглах зөвшөөрлийг тус улсын Иргэний агаарын тээврийн ерөнхий газар зөвшөөрсөн байна.
 
Dornier Do 228 бол Германы Dornier компанид зохион бүтээж, үйлдвэрлэж буй хоёр хөдөлгүүртэй  нисэх онгоц юм. 1983 онд уг онгоцыг Энэтхэг улсад лицензээр үйлдвэрлэх тухай гэрээнд Dornier болон HAL корпораци гарын үсэг зурсан байна. Энэ онгоцыг Энэтхэгийн агаарын цэргийн хүчин болон эргийн хамгаалалтын албанд нийлүүлж байгаа аж. Dornier Do 228 нисэх онгоц нь 400 км/цагийн хурдтайгаар 700 км зайд 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ