Филиппинд 250 зорчигч бүхий гатлага онгоц хөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-21 15:51:09
МАНИЛА. /Би-Би-Си/. Филиппиний нийслэл Манила хотоос холгүй орших арлын усанд 251 зорчигч бүхий гатлага онгоц өнөө өглөө хөмөрч осолдсон гэсэн мэдээлэл байна.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, тус улсын Эргийн харуулын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Полилло арал руу явж байсан гатлага онгоц хүчтэй давалгааны улмаас хөмөрснөөр дөрвөн хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. 140 хүн аврагдсан” гэжээ. Үлдсэн хүмүүсийн хувь заяа хэрхсэн нь хараахан тодорхойгүй байна.

Филиппинд завь болон хөлөг онгоц нь хот болон арал хооронд зорчигч тээвэрлэдэг хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл гэнэ. Тус улсад далайн шуурганы улмаас завь, хөлөг онгоц осолдох тохиолдол байнга шахуу гардаг аж.
Холбоотой мэдээ