ОХУ даяар кассын машины ажиллагаа саатав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-21 15:34:05
Москва /МОНЦАМЭ/.ОХУ даяар мянга мянган дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын худалдан авалтыг бүртгэж, баримт хэвлэх зориулалттай кассын машины ажиллагаанд саатал учирлаа.
 Өчигдөр буюу Лхагва гаригийн шөнө эхэлсэн энэхүү саатлын улмаас томоохон сүлжээ дэлгүүрүүд болон “Роснефть”, “Газпромнефть” зэрэг компанийн шатахуун түгээх станцууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн юм.
 Кассын машины томоохон саатал “Штрих-М”, “РР Электро”, “Тринити”, “Измеритель” зэрэг компаний үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдэд үүссэн бөгөөд саатал ОХУ-ын жижиглэн борлуулах салбарын 9 хувийг хамарчээ. Зарим дэлгүүрүүд энэ өдөр үйл ажиллагаа бүрэн зогсоож хаалгаа барьсан бол зарим нь гар аргаар худалдан авалтаа тэмдэглэн үйлчилж байв. Орон даяар үүссэн саатлын улмаас бизнес эрхлэгчдийн амссан нийт хохирол 2.5 тэрбум рубль болоод байна.  
 
ОХУ даяар хоёр мянга гаруй инженер техникийн ажилтан үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй бөгөөд пүрэв гаригийн өглөө гэхэд үүссэн саатлыг олохоор ажиллаж байна.
 
Л.Нандиа
 
   
Холбоотой мэдээ