Наньша бүлэг аралд барилгын ажлаа зогсоохыг Обама уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-18 16:13:36

МОСКВА. /France-Press/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад  барилгын ажлыг зогсоохыг уриаллаа.  

Бээжингийн эрх баригчдад хандсан тайлбартаа Обама “түгшүүртэй байдлыг намжаах шийдвэртэй алхам хийхийг” уриалсан байна.

Тэрбээр Филиппин улсын нийслэл Манила хотод болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.

Дэлхийн далайн тэнгисийн ачаа тээврийн урсгалын бараг гуравны нэг нь Өмнөд Хятадын тэнгисээр дайрч өнгөрдөг бөгөөд энэ бүс нутагт орших арлууд нь нефтийн нөөц ихтэй. Өмнөд Хятадын тэнгис дэх янз бүрийн арлуудыг Хятадаас гадна АСЕАН-ы гишүүн орнууд болох Бруней, Вьетнам, Малайз болон Филиппин  эзэмших хүсэлтэй байдаг билээ.

АНУ 10 дугаар сарын сүүлээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай байгаа Наньша арлын ойролцоо эргүүл хийхээр эскадрын мина тээгч “Lassen” хөлөг онгоцоо илгээсний дараа тус бүс нутагт байдал хурцадсан юм. Уг бүлэг арлыг Хятад өөрийн газар нутагт тооцдог.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ