БНХАУ, ОХУ цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /Xinhua/. Батлан хамгаалах салбарын ажил хэргийн хамтын ажиллагааг дэмжихэд улс төрийн өндөр түвшний харилцан итгэлцлийг ашиглаж болно гэж БНХАУ болон ОХУ өчигдөр мэдэгдэв.
Бүс нутаг, дэлхийн тогтвортой байдал болон харилцан ашиг сонирхлыг хамгаалахын тулд БНХАУ ОХУ-тай батлан хамгаалах салбарт нягт хамтран ажиллах хүсэлтэй байна гэж БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Сюй Цилян мэдэгджээ.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ, хоёр орны зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааг үр дүнтэй болгосон стратегийн иж бүрэн түншлэлийг өргөжүүлэх зохицуулалт нэлээд өндөр түвшинд хүрснийг Сюй сайшаасан байна.
Дэлхийн энх тайван, тогтвортой байдалд нэн чухал үүрэгтэй БНХАУ-ОХУ-ын бүх талын хамтын ажиллагааг Путин мөн сайшаажээ. Тэрбээр, энэ жил БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн хэд хэдэн уулзалтыг дурдаад, хоёр орны тулгамдсан асуудлаар харилцан зөвшилцөлд хүрч, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлж байна гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, “хоёр орон хоорондын цэргийн хамтын ажиллагаа маш өвөрмөц бөгөөд бидний харилцааны чухал хэсэг юм. Цэргийн хамтарсан сургуулилт, армийн бэлтгэл болон бусад арга хэмжээг эрчимтэй явуулж, хамтын ажиллагааг улам бүр ажил хэрэгч болгох хэрэгтэй” гэв.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг Сюй уулзалтын үеэр Путинд уламжилсан бол Путин талархаж байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын даргад мэндчилгээ дэвшүүлэхийн хүсчээ.
Д.Нямтулга