Азийн орны төлөөлөгчид авлигын талаар зөвлөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-18 13:52:20

Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн зөвлөлгөөн өнөөдөр "Туушин" зочид буудлын хурлын танхимд эхлээд байна. Энэ зөвлөлгөөн энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Зөвлөлгөөнөөр дээрх байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулсан Монгол Улсын тухай үнэлгээний тайланг танилцуулна. Мөн Авлигын эсрэг санаачилгаас гаргасан "Шударга байдлын үнэлгээ, шинжилгээ", "Нийтйин албаны ёс зүйг удирдах тухай зарчим"-ын шинэчилсэн найруулга болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар оролцогч орны төлөөлөгчид ярилцаж эхэллээ. Маргааш Зөвлөх хороо, ажиглагч нарын илтгэлийг сонсох юм байна. Энэ зөвлөлгөөнд авлига, мөнгө угаах, татварын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагын ажилтнууд оролцож байна. Манай улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ болон Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 он хүртэл нэгдэн орсон гэдгийг дашрамд дуулгая.

Ж.Батсайхан  

Холбоотой мэдээ