Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-18 06:50:38

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ