Мөрөн сум 14 багтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн хотод өвлийн цагт 40 гаруй мянган иргэд амьдардаг ба жилээс жилд суурьшилт нэмэгдсээр байна.
Тус сум нь 13 багтай боловч сүүлийн үед шилжин ирэгсэд нэмэгдсээр 9-р баг хамгийн их хүн амтай болжээ. Тиймээс 9-р багийн иргэдийг 2 хувааж 14 дахь багийг шинээр байгуулах саналыг Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд өргөн мэдүүлж эцэслэн шийдвэрлүүлэхээр болжээ.
Б.Гантуяа