G-мобайлын станцтай болох санал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:18:50

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр, Бугат багийн иргэд нутагтаа G-мобайлын станц суурилуулах саналыг аймгийнхаа Засаг даргадаа хандаж гаргалаа.

Хан-Өндөр багийн иргэдийн нийтийн хурлын дарга Н.Сайнбилэг, Бугат багийн хүний эмч н.Оюунаа, байгаль хамгаалагч Д.Тэгшжаргал нараас гаргасан энэхүү саналыг Засаг дарга Д.Бат-Эрдэнэ сонсоод, юуны түрүүнд станц байгуулах саналаа G-гийн утастай малчид, утасны дугаар, регистр, овог, нэр, байгаа газрын нэр, гарын үсгээ зурж, нэгтгээд өөртөө өгөхийг зөвлөв.

Архангай аймаг: Л.Булган

 

Холбоотой мэдээ