Дэлхийн банкны экспертүүд 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэсэг дээр ажиллана гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, 90 хувийн саналаар дэмжсэнгүй.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хариу тайлбар өгсөн юм. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл болох дээрх гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн төсвийн зарлагад тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа "Төсвийн зарлагыг бууруулахын тулд Сангийн яам 2018 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллахаар болсон. 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа арга хэмжээ нэг бүрийг нарийн нягталж үзэхээр төлөвлөсөн. Харин орлого нэмэх тал дээр бодитой төлөвлөсөн зүйл харагдахгүй байгаа. Өмнө нь орлогоо хий хоосон төлөвлөж, тэр хэрээр зарлагаа нэмж эцэст нь төсвийн алдагдал, өр үүсдэг буруу жишгийг хална" гэв. Мөн тэрбээр "2017 оны дөрөвдүгээр сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон. Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг зургаадугаар сард гаргасан. Энэ шийдвэрийг ОУВС буруутгаж, тайлбар нэхэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө тодорхой хугацаагаар зогсоосон. Гэвч хоёр тал яриа хэлэлцээр хийж, ойлголцсоноор хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох зорилт тавин эрчимтэй ажиллаж байна. Үүний тулд бид зөвхөн Олон улсын валютын сан төдийгүй 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгож буй донор байгууллагуудтай ойлголцох шаардлагатай учир нэлээд цаг хугацаа шаардаж байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, 5-10 жил буюу урт хугацаанд өндөр өртгөөр жижиг обьект барихыг зарчмын хувьд дэмждэггүй. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны экспертүүд ирж 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэсэг дээр ажиллана" гэж хариулж байлаа.
Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Н.Туяа