Олимпт оролцож байсан хамгийн өндөр настай тамирчин нас нөгчжээ

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2015-11-17 12:32:11

ПАРИС. /TASS/. 1936 оны Олимпын наадамд оролцож байсан Хятадын хөнгөн атлетикийн тамирчин болох Го Зе 103 насандаа нас нөгчжээ. Энэ тухай Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Го Зе 1912 оны нэгдүгээр сард төрсөн бөгөөд Олимпын наадамд оролцож байсан тамирчдаас хамгийн өндөр настай нь байжээ. Берлинд болсон наадмын үеэр тэрбээр зээрэнцэг шидэлтээр /41.07 м/ улсынхаа дээд амжилтыг тогтоож байв. Тэрбээр мөн 2008 оны Бээжингийн Олимпын наадмын бамбарын буухианд оролцож байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ