Террористууд бүх соёл иргэншилтэй тулалдаж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс”-ын террористууд бүх соёл иргэншилтэй тулалдаж байна гэж Парис дахь АНУ-ын Элчин сайдын яаманд үг хэлэх үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлжээ.
“Энэ бол соёл иргэншил хоорондын мөргөлдөөн биш. Террористууд бүх иргэншилд дайн зарлаад байна. Энэ бол соёл иргэншил, зэрлэг балмад ёс хоорондын тулаан” гэж Керри хэлэв.
Францын нийслэл Парист наад зах нь 129 хүний аминд хүрч, 350 гаруй хүнийг шархдуулсан террорист халдлага болсноос улбаалан Жон Керри Парист очжээ. Эв санаа нэгтэйгээ илэрхийлэх зорилгоор, Керриг ирэх үед АНУ-ын Элчин сайдын яамыг Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.
“Хүнд хэцүү үе тулгарахад Парист түүнийг даваад гарч байсан юм. Бид террористуудаас хэзээ ч айж сүрдэхгүй” гэж Керри хэлжээ.
Мөн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний хооронд Парист болох уур амьсгалын өөрчлөлтийн хуралд оролцох төлөвлөгөөгөө АНУ-ын эрх баригчид өөрчлөх санаагүй, оролцоно гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
Х.Аминаа