Путин: Сирийн террористуудыг 40 улсаас санхүүжүүлдэг

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-11-17 11:28:08

АНТАЛЬЯ. /SANA/. Сири дэх террорист бүлэглэлүүдийг 40 улсын, тухайлбал, “Их-20”-ийн гишүүн орнуудын иргэд санхүүжүүлж байна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэв.

Туркийн Антальяд болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр болсон хэвлэлийн бага хуралд Путин хэлэхдээ, “Янз бүрийн орны хүмүүс “Лалын улс”-ын салбар нэгжүүдийг санхүүжүүлдэг талаарх манай мэдээллээс авсан жишээг би хэлсэн. Бидний тогтоосноор нийт 40 улс байгаагийн дотор “Их-20”-ийн зарим орон ч багтаж байна” гэжээ.

“Терроризмтой хийж буй дайны сэдэв бол шийдвэрлэх ач холбогдолтой. Ялангуяа Парист болсон эмгэнэлт явдлын дараа, терроризмыг санхүүжүүлэх арга хэрэгслийг таслах ёстойг бид бүгд ойлгож байгаа” гэж Оросын Ерөнхийлөгч хэлсэн байна.

Мөн нефть ачсан ачааны машин, тээврийн хэрэгслийн хэдэн километр үргэлжилсэн цувааны хиймэл дагуулаас авсан зургийг Орос улс дэлгэснээр “Лалын улс”-ын нефтийн худалдааны цар хүрээг тодорхой харуулсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ