Кыргызстаны ерөнхийлөгч Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-24 15:59:16
БИШКЕК. /ТАСС/. Кыргызстаны шинэ Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Оростой стратегийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх бодолтой байгаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

"Кыргызстан нь Оростой стратегийн түншлэлээ бэхжүүлэх чиг шугамаа үргэлжлүүлэн баримтална. Түүнчлэн Төв Азийн улсууд, Хятад, Япон, Иран, Пакистан, Монгол, Европын Холбоо болон Арабын орнуудтай түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх бодолтой байна”  гэж  Сооронбай Жээнбеков тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ