Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дүүрэг болох зорилт дэвшүүлээд буй.
Тус зорилтын хүрээнд “Жигүүр” дэлгүүр гадна талдаа налуу шат хийж, хаалганы босгыг өөрчлөн стандартын дагуу болгосон байна. Цаашид хананы бариул, зориулалтын бие засах газрыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн “Багануур сувилал” ХХК налуу шат, хананы бариулыг шинээр хийсэн бол Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс загвар тохижилттой байгууллага болох зорилт тавин ажиллаж буй.
Тиймээс тэдгээр сайн туршлагыг бусад үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлэн, ажил хэрэг болгохыг Засаг даргын зүгээс уриалсан байна. Дүүргийн энэхүү зорилтыг хамтдаа хэрэгжүүлсэнээр ашиг шим хүртэгчид нь дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш жирэмсэн ээж, хүүхэд багачууд, ахмад настан зэрэг нийт иргэдэд ээлтэй орчин бүрдэж тухайн байгууллагын үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, байгууллагын соёл, нэр хүнд дээшлэх ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Б.Туул