Хятадад хөрсний гулгалтад 25 хүн амиа алдав

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2015-11-16 16:06:32

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутагт болсон хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 25 болж, 12 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

Хятадын Жэзян мужийн Лишуй тосгонд бямба гарагт хөрсний гулгалт болсны улмаас 27 байшин нурангид дарагджээ. Хөрсний гулгалт болсон газарт жижиг нуур үүссэний сацуу усархаг бороо үргэлжлэн орж байгаа нь эрэх хайх ажлыг хүндрүүлж байгаа аж.

Нурангийг зайлуулахаар аврагчид болон Хятадын Ардыг чөлөөлөх армийн цэргүүд, мөн цагдаа нар нийлсэн 2300 орчим хүн ажиллаж байна. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан болон сураггүй алга болсон хүмүүсийн төрөл төрөгсдөд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээр мэргэжлийн сэтгэл судлаачдыг илгээжээ.

Дахин хөрсний гулгалт болохоос сэрэмжлэн Лишуй тосгоны 300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ