Сири дэх “Лалын улс”-д Франц цохилт өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-16 14:53:46

ПАРИС. /AA/. Сирийн хойд нутгийн Ракка хот дахь “Лалын улс”-ын түшиц газрын командын төв, зэвсгийн агуулахад Францын байлдааны нисэх онгоцууд цохилт өглөө.

Баасан гаригт Парист болсон цуврал халдлагын үеэр 132 хүн амь алдсан билээ.

“Францын байлдааны 10 нисэх онгоц “Лалын улс”-ын байрлалд 20 бөмбөгөөр цохилт өглөө. Командын төв, сургуулилтын хотхон, зэвсгийн агуулахыг байгаа болгосон” гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн юм.

Баасан гарагийн халдлагыг “Лалын улс” террорист бүлэглэлийн гишүүд үйлдсэн гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд  мэдэгдсэн бөгөөд  тус бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээсэн байна.

2015 оны 9 дүгээр сараас хойш АНУ тэргүүтэй олон улсын эвслийн Сири дэх “Лалын улс”-д өгч буй агаарын цохилтод Франц оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт тус бүлэглэлийн нефтийн агуулахад Франц цохилт өгсөн байна.   

2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сард Сири дэх “Лалын улс”-ад цохилт өгөх ажиллагаанд Франц оролцоогүй шалтгаанаа уг ажиллагаа нь Асадын дэглэмийг бэхжүүлнэ гэж тайлбарласан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ