Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-16 13:20:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. 
Тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ "Ирэх долоо хоногт МАН-ын 28 дугаар Их хурал болно. Үүнтэй холбогдуулж миний нэрийг МАН-ын даргын сунгаанд оролцох,  дэвших магадлал бүхий хүмүүсийн нэгэнд оруулж ярих боллоо. Нэгэнт энэ асуудал нийтэд гарсан учир өнөөдөр намынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандан 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байна" гэлээ. 
МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сарын 20-21-нд болж,  1309 төлөөлөгч оролцуулан намынхаа шинэ даргыг сонгон, шинэчлэл,  бодлого,  чиглэлээ хэлэлцэх гэж байна. 
Н.Туяа
 
 
Холбоотой мэдээ