“Хезболла” болон “ХАМАС”-ыг ОХУ террорист байгууллага гэж үздэггүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-16 14:05:47

МОСКВА. /IRNA/. Ливаны шиит “Хезболла” болон “ХАМАС” бүлэглэлийг ОХУ террорист байгууллага гэж үздэггүй гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов мэдэгдсэнийг “Interfax” агентлаг мэдээлэв.

"Зарим хүн “Хезболла”-г террорист байгууллага гэж үздэг. Харин ОХУ “Хезболла”-г террорист байгууллага гэж үздэггүй учраас тэдэнтэй харилцаа, холбоотой байдаг" гэж тэрбээр мэдэгджээ.

Уг шиит бүлэглэлийн улс төрийн жигүүрийн гишүүд хууль ёсны дагуу Ливаны парламентад сонгогдсон гэж тэрбээр мэдэгдээд, тус байгууллага ОХУ-ын нутаг дэвсгэрт ямар ч халдлага үйлдээгүй бөгөөд нийгэм, улс төрийн хууль ёсны хүчин юм гэж мэдэгдсэн байна.

Газын зурвас дахь “ХАМАС” бүлэглэлийг ОХУ террорист байгууллага гэж үздэггүйг мөн тэрбээр дурдав.

Сионист дэглэмийн шахалтаар, Европын нэр бүхий хэдэн улс болон АНУ “Хезболла” болон “ХАМАС” бүлэглэлийг террорист байгууллагын жагсаалтад оруулжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ