Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 12:51:03

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо ОБГ-аас галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг баасан гарагт зохион байгуулав.

Хууль сурталчлах өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн нээж хуулиа мөрдөн хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.

Өдөрлөгийн үеэр Галын аюулгүй байдлын тухай хуулийг танилцуулж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шторк, аврагч мазаалайн зөвлөмж, тус хуулийн гарын авлага хэрэглэгдэхүүн 850 ширхгийг тарааж,  пийшин зуух, үнс нурам, цахилгааны аюулгүй байдлыг хангах талаар  чанга яригчаар ярьж тэдний санал хүсэлтийг хүлээн авч, иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээ, галын аюулгүй байдлыг хангах талаар гамшгаас хамгаалах улсыг хяналтын байцаагч нар иргэдэд зөвлөгөө өглөө.

Гал түймэртэй тэмцэх, аврах чиглэлийн автомашин, техник, тоног төхөөрөмжийг дэлгэн сурталчилж, гал унтраах үзүүлэх сургууль зохион байгууллаа.

Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээнд Гурван тамир дээд сургуулийн оюутан Б.Мөнх-Очир түрүүлж, иргэн Ж.Наранчимэг удаалж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаууллаа.

                                                                                                 Архангай аймаг Л.Булган

 

 

Холбоотой мэдээ