Хоршин ажилах нь цорын ганц зөв сонголт

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-09 14:15:46
БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ болон АНУ-ын харилцаа хоёр улсын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн хувьд чухал учир тус хоёр улсын эрх баригчид хоршин ажиллах нь цорын ганц зөв сонголт юм гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдсэн тухай РИА Новости агентлаг мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Бээжинд хийж буй албан ёсны айлчлал 11 дүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Уг айлчлалын үеэр хоёр талын худалдаа болон Солонгосын хойгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал яриа хэлэлцээний гол сэдэв байх болно гэж өмнө нь мэдээлж байсан билээ.  

"АНУ болон Хятад улсын харилцаа нь хоёр улсын ард түмний ашиг сонирхлыг төдийгүй дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн асуудлыг хөндөж байдаг гэж бид үзэж байна. Хятад болон АНУ-ын хувьд хоршин ажиллах нь цорын ганц зөв сонголт хэвээр үлдэж байна” гэж Ши Жиньпин Д. Трамптай яриа хэлэлцээ хийхдээ мэдэгджээ.
 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ