Угийн бичиг хөтлөх ач холбогдлын талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-04 21:08:34
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас /ГБХЗХГ/ Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн 11,12-р ангийн сурагчид, МСҮТ, "Гурван тамир" дээд сургууль, МУБИС-ийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн оюутан гээд нийт 500 гаруй залууст “Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага” сэдэвт сургалт хийж, мэдээлэл өглөө.

Энэхүү сургалтуудыг Монгол Улсын Засгийн газрын 257-р тогтоол, Соёлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудыг тус тус үндэслэн өсвөр үе, залуучуудад "Угийн бичиг" хөтлөхийн ач холбогдлыг ухуулан таниулж, овог удмаараа угийн бичиг хөтлөн, үр удамдаа өвлүүлэх үлдээдэг заншилтай болох тэрхүү ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулжээ.

Сургалтыг Үндэсний сургагч багш Д.Цэдэнпилмаа, ГБХЗХГ-ын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Хажидмаа нар явуулсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ