Иракийн нутаг дэвсгэрийг “Лалын улс” бүлэглэлээс бараг бүрэн чөлөөлөөд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-04 15:10:12
ВАШИНГТОН. /ТАСС/. “Иракийн Сиритэй залгаа хилийн шалган нэвтрүүлэх боомт болох Эль-Каим хотыг чөлөөлсөн нь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааны чухал үе шат юм. АНУ тэргүүтэй терроризмтай тэмцэх олон улсын эвслийн хүчний дэмжлэгтэйгээр Иракийн цэрэг хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн дайнчдад эзлэгдээд байсан бүх нутгаа үндсэндээ бүрэн чөлөөлөөд байна” гэж баасан гарагт олон улсын эвслийн хүчний штабаас мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
“Аюул заналхийлэл бүрэн арилаагүй бөгөөд эрчимтэй гүйцэтгэх ажил үлдсэн. АНУ цаашид ч Иракийн эрх баригчдад дэмжлэг үзүүлсээр байх болно" гэж АНУ тэргүүтэй эвслийн хүчний Иран болон Сирид явуулж буй “Inherent Resolve” /Тохирсон шийдэл/ ажиллагааны захирагч, хошууч-генерал Роберт Уайт тэмдэглэжээ. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ