МАН-ын бүлэг хуралдахаар цугларч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-01 10:05:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар 10.00 цагаас тов зарлаад байна. 
Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийн асуудлыг хэлэлцэж нэгдсэн байр суурьт хүрэхээр зэхэж байгаа юм. Уг асуудлаар өчигдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшилсон. 
Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын зарим байнгын хороод хуралдах аж. 
Н.Туяа
Холбоотой мэдээ