АЗХ-ны тэргүүний сунгаа Чингис хотоос эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-31 18:05:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчид болох С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс үнэмлэхээ гардаж авчээ.

Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөх учиртай.
Өөрөөр хэлбэл, өдгөөгөөс нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил зарчмаар өрсөлдөж, бүх гишүүдийнхээ саналаар тэргүүнээ тодруулах юм. Сунгаа өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос эхэлж байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ