Аравдугаар сарын 31-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-10-31 08:39:43
09.00 цагт "Корпорэйт" зочид буудалд ХХААХҮЯ-наас "Хамтын ажиллагааны бодлого, чиглэл" зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн ордонд Монголбанкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Утас:88000098, 95665656

11.00 цагт “Live conference center”-т Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг шаардаж иргэн Б.Энхболд өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт ГХЯ-нд “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт болно. Энэ үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулна.

17.00 цагт Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын нээлт Үндэсний Номын Сангийн Их уншлагын танхимд болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох санаачлагын талаар “Цахим хадлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Арго мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Z24” компани ирэх сарын 10-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд хамгийн хямд үнээр буюу 100 доллараар нислэг үйлдэх болсон талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын үндэсний олимпийн хорооноос ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ

Холбоотой мэдээ